Гал унтраах техник спортын ДАШТ-ий ерөнхий шүүгчээр монгол хүн ажиллаж байна


ОХУ-ын Мордовийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Саранск хотноо болж буй Гал унтраах техник спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна.

Өсвөр залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн нь Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн ДАШТ-д ОХУ, Беларусь, Болгар, Словак, Казахстан зэрэг улсын баг тамирчид оролцож, ур чадвараа сорьж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *