Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг дэх Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө. Фестивалийн тэргүүн байрт Улаанбаатар хотын баг шалгарч, 100 сая төгрөгийн эзэд боллоо. Дэд байрт Ховд, гутгаар байрт Өвөрхангай, дөтгөөр байрт Хөвсгөл, Дундговь аймаг шалгарлаа.
Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм шүүгчид шилдэг өвлөн уламжлагчдын шагналыг гардуулж, фестивалийг албан ёсоор өндөрлүүлэв.

21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчид гурав хоногийн турш өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг уг фестивалиар толилуулсан юм.