Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.18-2025.08.24/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид 40 хүний амь аварлаа.
Нийт дуудлагыг ангилбал:
- 38 нь объектын гал түймэр,
- 1 нь ой хээрийн гал түймэр,
- 1 нь газар хөдлөлт,
- 1 нь хүчтэй салхи шуурга,
- 27 нь үер,
- 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв.