Португалийн супер од Криcтиано Роналдо дахин хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээлээ. Тэрээр дөрвөн өөр орны дөрвөн өөр клубийн төлөө 100 ба түүнээс дээш гоол оруулсан анхны тоглогч болов.
Роналдо өнгөрсөн Бямба гарагт Саудын Арабын супер цомын финалд “Аль Наср” багийнхаа төлөө 100 дахь гоолоо оруулсан. Түүний хувьд энэ амжилтаараа Английн Премьер лиг, Испанийн Ла лиг, Италийн Сери А, Саудын Арабын Про лиг зэрэг дөрвөн өөр лигт 100 ба түүнээс дээш гоол оруулсан Дэлхийн цорын ганц тоглогч болж байгаа юм.
Хэдийгээр тэр багийнхаа төлөө 100 дахь гоолоо оруулсан ч харамсалтай нь Арабын супер цомыг өргөж чадсангүй. 2025 оны Арабын супер цомын финалын үндсэн цагт “Аль-Насср” “Аль-Ахли” багууд 2:2 харьцаагаар тэнцэж, торгуулийн цохилтоор “Аль-Ахли” баг хожоод байна.
