Холимог тулааны шүүгч, дасгалжуулагчид номын дуу сонсоно


Азийн Олимпын Зөвлөл болон Азийн Холимог Тулааны Холбоо хамтран “Холимог тулааны шүүгч, дасгалжуулагчдын анхдугаар хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь Ази тив дэх холимог тулааны спортын хөгжлийг дэмжих, шүүгч дасгалжуулагчдын мэдлэгийг тэлж, ур чадварыг нэмэгдүүлэн сайжруулах зорилготой.

Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Б.Долгорсүрэн, Ж.Лхагвабат, Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны холимог тулааны дугуйлангийн дасгалжуулагч П.Энх-Эрдэнэ, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар энэхүү хөтөлбөрт хамрагдаж номын дуу сонсоно.

Улмаар шүүгч, дасгалжуулагч нар сурч мэдсэн зүйлсээ бататган 08 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Бахрейн улсад болох Холимог тулааны Ази тивийн Залуучуудын АШТ-д ажиллах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *