2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан.
Ирэх онд мөн 20-30 км ус зайлуулах шугам хоолойг угсрахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна. Иргэд ГУББГ-ын цахим хуудас болон 7720-0200 утсаар холбогдон өөрийн хотхон, хорооллын ус тогтдог байршлын мэдээллийг өгөх боломжтой гэнэ. Өгсөн мэдээлэл тухайн бүсийн ус зайлуулах шугам угсралтын ажлыг төлөвлөхөд чухал хувь нэмэр оруулах болно гэдгийг НЗДТГ-аас мэдээлэв.