Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчид эхний хагас жилийн байдлаар 1,8 сая орчимд хүрчээ. Албан буюу бизнесийн шугамаар 36 мянга гаруй иргэн улсын хилээр нэвтэрсэн бол хувийн зорилгоор 1,8 сая орчим иргэн зорчсон байна.
Харин улсын хилээр орсон жуулчдын тоогоор БНХАУ тэргүүллээ. Одоогийн байдлаар манай улсад 40 гаруй орны иргэд аялахаар ирсний 60 мянга орчмыг нь тус улсын жуулчид эзэлж байна. БНАСАУ-аас хамгийн бага буюу 34, Өмнөд Африкаас 195 жуулчин иржээ.


Хамгийн их жуулчин ирсэн улс:
- БНСУ 45966,
- БНХАУ 59110,
- ОХУ 95133,
- Япон 10922
Хамгийн бага жуулчин ирсэн улс:
- БНАСАУ 34,
- Чех 402,
- Украин 150,
- Индонез 376
- Нидерланд 785
- Өмнөд Африк 195