ХХОАТ-ын тухай буруу ташаа мэдээлэл гарч байгааг залруулах, Татварын багц хуульд тусгасан өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар хамтарсан Засгийн газар төсөл боловсруулан, УИХ-д өргөн барьсан ч Г.Занданшатарын ЗГ уг хуулийн төслийг буцаан татжээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Татварын багц хуулийг шинэчлэхийг парламентад суудалтай бүх нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сүүлийн 8 сар энэ багц хуулийн төсөл дээр СЯ-тай хамтарч ажиллалаа. Шинэ ЗГ байгуулагдсан тул УИХ-д өргөн барьсан татварын багц хуулийн төслөө татан авсан. УИХ-ын ажлын хэсэг одоо байгаа төсөлд санал авахыг дэмжсэн. Ирсэн санал бүрт санал авсан эсэхийг хариу хүргэх хуультай болсон.
ЗГ татварын багц хуулийн төслийг УИХ-д хэдийгээр өргөн барих нь тодорхойгүй байна. Аль хэсэгт нь ямар өөрчлөлт оруулж байгааг олон нийтэд танилцуулах зорилгоор D парламентад тавьсан.
Иргэн, өрхийн ачааллыг бууруулах, бүгд шударгаар татвараа тайлагнадаг системд орно. Эрчим хүчний хөнгөлөлттэй, ногоон орон сууц худалдан авахад 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 15 сая болгож байна. Төсвийн хуулийг дагуулж, аль 1 татвар өөрчлөх нь тогтолцооны гажиг үүсгэдэг. ХХОАТ одоо 10, 15, 20% гэсэн шатлалтай байгаа. Бага, дунд орлоготой өрх, аж ахуйн нэгж дээр татварын ачаалал ноогддог байсан. Үүнээс болоод иргэд ажил хийх сонирхолгүй болоод байна.
70 гаруй төрлийн татвараас хөнгөлж, чөлөөлж байна. Ингэхээр шударга бус тогтолцоо бий болдог. Төлж байгаагийнх нь татвар нэмэгдээд байдаг.

Орлогоос нь хамаарч ногдуулдаг цорын ганц татвар бол ХХОАТ. Иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийг дэмжинэ.
Өнөөдөр зайлшгүй зээл авах шаардлагатай байдалд оруулж байна. Зээлтэйгээсээ болоод тендерт орж чаддаггүй. 70 гаруй төрлийн НӨАТ-аас чөлөөлж байгааг больж, нийгмийн онц ач холбогдолтой боловсрол, эрүүл мэнд гэх мэт 3-4 зүйлд л НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлнэ. 13-аас дээш настай бүх хүн НӨАТ-ын хөнгөлөлт эдэлнэ. НӨАТ бүртгэлийнхээ үүргийг л гүйцэтгэдэг болно.
НӨАТ-ын хөнгөлөлт 500 мянган төгрөгөөр худалдан авбал 100% НӨАТ төлөхгүй, чөлөөлнө. 500.000-800.000 төгрөгөөс 80% чөлөөлнө. 800 мянган төгрөг буюу жилийн 9.6 сая төгрөгийг ХХОАТ-аас чөлөөлнө. Ийм орлоготой оюутан, улирлын чанартай ажилтай гэх мэт 360 мянган иргэн байна. Ажиллах хүчний 36% нь ийм орлоготой байна.
Яагаад иргэнээс авах татварыг 10, 15, 20% гэсэн шатлалтай байдаг вэ гэхээр иргэнд ирэх ачаалал буурна. 0-120 сая төгрөгийн орлогоос 10%, 120-180 сая төгрөгөөс 15%, 180 саяас дээших орлогоос 20% татвар авдаг.

800 мянган төгрөгийн цалинтай бол ХХОАТ 10 хувь, 637 мянган төгрөг гарт ирдэг. Үүгээр бүгдээр нь юм худалдан авлаа гэхэд НӨАТ-т 10% төлөөд, НӨАТ-ын 2%-ийг буцаан авч, 30 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлээд, цалингийнхаа 13%-ийг татварт төлж байна.
ХХОАТ-ын 40% нь орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг. Энэ татварыг багасгах тусам орон нутагт улсын төсвөөс татаас өгөх шаардлага үүсдэг.
1.5 сая төгрөгийн цалинтай хүн 13.5% татвар төлж байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татвар нь 6% болно.
3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 13%-ийг татварт төлдөг. Өндөр орлоготой иргэдийн төлөх татвар ч багасаж байгаа. 8 их наяд төгрөг НӨАТ-аар цуглуулдаг. Гаалиар бараа оруулж ирмэгц гаалийн татвараа НӨАТ-тай хамт төлж байж бараагаа гаалиас авдаг. Бараагаа зараагүй байж, НӨАТ төлдөг. Үүнээс болоод аж ахуйн нэгж, иргэд зээл авч, өрөнд ордог. Үүнийг 1-2 сар хойшлуулахаар энэ хуулийн төсөлд тусгаж байна. Бараагаа дотооддоо зараад, мөнгө нь орж ирсний дараа татвараа төлдөг болгож байна.
Татварын ерөнхий хуулиар татвар төлсөнгүй гээд дансыг нь хаадаг байсныг болиулна. Дансанд орж ирсэн мөнгөний доторхой хувийг татварын өрөнд үл маргах журмаар суутгадаг болгоно. 4 жилийн хугацаанд татварын тайлангаа засах боломж олгоно.
Нийт 13 мянган аж ахуйн нэгжээс 176 мянган санал ирсэн. Хамгийн гол нь бүгдээрээ татвар төлдөг байя гэж 70% нь санал өгсөн. Татварын хуулийг ойлгомжтой байлгая гэдэг санал ирсэн. 2019 онд гэхэд ЖДҮ-д гол хөнгөлөлт үзүүлээд, ХХОАТ-ыг хөнгөлөөгүй.
Татварын энэ багц хуулийг баталснаар иргэдэд нийт 2.4 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж, хөнгөлнө.