ЦУОШГ-ын дарга Э.Баттулга: Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ


Цаг уур, орчны шинжилгээний газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ, Дэлгэрмөрөн, Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд голуудын 17 байршилд суурилуулж байна.

Тус төхөөрөмж нь 5 минут тутам хэмжилтийн мэдээллийг өгөх аж. Ингэснээр байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, усны нөөцийн менежмент хийх, үерийн эрсдэлээс хамгаалахаас гадна Орхон-Хэрлэн Тооно зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад ашиглах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *