Цэцэрлэгийн хамран сургах тойрогт нэмэлт, өөрчлөлт орлоо


Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар энэ сарын 18-нд цэцэрлэгийн хамран сургах тойрогт нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ Багануур, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн талаар мэдээллээ.  

Нийслэлийн орон нутгийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг 43 байршилд өөрчлөлт оруулснаас 16 байршилд байрлах цэцэрлэгийг хамран сургах тойргоос хасчээ.

Сүхбаатар дүүрэгт 9, Багануурт 11, Налайхад 1, Сонгинохайрханд  4, Хан-Уулд  15, Чингэлтэйд  4 байршилд өөрчлөлт орсон бол Баянголд 1, Баянзүрх 6, Хан-Уул дүүрэгт 9 байршилд байрлах цэцэрлэг хамран сургах тойргоос хассан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *