Ч.Лодойсамбуу: Дүрмийн дагуу намын даргын сонгууль явагдвал би өрсөлдөнө


АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зарим гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хэдхэн хүний тохироон дунд асуудлыг шийддэг байдлын эсрэг шинэ үеийнхэн гэж бид өөрсдийгөө нэрлэж улс төрд орсон. Бид өнгөрсөн хугацаанд яарсан үйлдэл болгон дээрээ даарсан. Тиймээс яараад яах вэ дээ гэдэг зарчим дээрээ бид санал нэгдэж байгаа.

Одоо намын даргаа сонгох гэж байгаа дүрэм 2005 оны хуучин хуульд нийцүүлсэн зохицуулалт юм. Харин одоо хэрэгжээд эхэлсэн Улс төрийн намын тухай хуульд намын удирдлага болон бусад албан тушаалтныг сонгох тухай нарийн заалтуудыг оруулчихсан байгаа. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийнхаа дагуу ажиллая гэдэг зарчмын байр суурьтай байна.

Миний хувьд хууль дүрмийн дагуу намын даргын сонгууль явагдвал үүнд өрсөлдөнө. Одоогоор албан ёсоор намын даргад нэрээ дэвшүүлсэн хүн байхгүй. Гэхдээ намын даргад өрсөлдөнө гэдгээ ил зарлачихсан хэд хэдэн хүн байх шиг байна. Эдгээр хүмүүс ч гэсэн эхлээд шинэ хуульдаа нийцүүлж, намын дүрмээ баталсны дараа намын даргын сонгуулиа явуулъя гэдэг саналтай байгаа.

ҮБХ одоо хуралдаж байгаа нь буруу гэж байгаа юм биш. Энэ хурлаараа намын дүрмээ л хэлэлцье гэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *