Францын волейболын од, олимпын хошой аварга Эрвин Нгапет (Earvin Ngapeth) 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл, сургуулилалтаа базааж байна.
Тэрээр ирэх 9-дүгээр сарын 12-нд Филиппинд эхлэх ДАШТ-д Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж тоглохоор болсон нь хөгжөөн дэмжигчдийнх нь хувьд баярт мэдээ болоод байна.
Нгапет 2025 оны Волейболын үндэстүүдийн лигт (VNL)-д оролцоогүй. Учир нь баруун өвдгөндөө бэртэл авсан учраас хэсэг хугацаанд тоглох боломжгүй болсон. Түүний хувьд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, бэлтгэлээ эргэн сэргээхээр Канн хотноо Францын шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.
Тэр бол Францын шигшээ багийн гол тоглогчдын нэг. “Парис 2024” олимпын наадамд түрүүлж, олимпын хоёр дахь алтан медалиа хүртсэн билээ. Түүний эргэн ирэлт Францын багийн хүчийг нэмэгдүүлж, ДАШТ-д амжилт гаргахад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.
Дашрамд дурдахад 2025 оны волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ есдүгээр сарын 12-нд эхлэх юм.
