Их Британи Улсын Ливерпүүл хотноо 9-дүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 10 ширэн бээлийтэн өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд буй.
Тэгвэл удахгүй болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тамирчдын чансааг оноогоор тогтоох шинэ системд шилжиж байгаа аж. Тодруулбал энэ оноогоор олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын онооны эрэмбийг тодорхойлох бөгөөд улмаар олимпод орох эрх авахад шууд нөлөөлнө.
Олон улсын боксын холбооны дүрмийн 1.10.11-р зүйлд заасны дагуу
• Алтан медаль (Champion): 1,500 оноо
• Мөнгөн медаль (Silver medal): 1,000 оноо
• Хүрэл медаль (3–4-р байр): 600 оноо
• 5–8-р байр: 300 оноо байх юм.