Боловсролын яам, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 200 сая төгрөгийн шагналын сантай хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээн зохион байгуулахаар болжээ. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн болон хувийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд U13, U15 насны охид, хөвгүүдийн тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна.
Энэ хүрээнд Боловсролын яам, МХБХ-ны хамтарсан ажлын хэсэг хуралдаж, тэмцээний нэгдсэн журмыг баталжээ.