Сэлбэ хотыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлүүлнэ. Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцжээ.
“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 ам м байх аж. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 93 хувьтай үргэлжилж байна.
“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан. Далан, ус зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.
