Ардын жүжигчин Э.Амартүвшин Сан-Францискогийн тайзнаа дуулна


Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин ирэх есдүгээр сард АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын дуурийн театрт дуулна.

Тодруулбал тэрээр Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппи Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүр болох ордны бөгтөр алиа салбадай Риголеттогийн дүрд дуулах юм.

Сан Франциско хотын War memorial Opera house-д есдүгээр сарын 5, 10, 13, 16, 19, 21, 24, 27- ний өдрүүдэд тоглогдох “Риголетто” дуурийн тасалбарын үнэ нь 29-434$ хооронд байна.

Түүний хувьд дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг тэргүүлж, “Дэлхийн шилдэг баритон” болсон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *