Самосвал онхолдож оператор амиа алдав


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд өнөөдөр 100 тоннын даацтай самосвал онхолдож, ноцтой осол гарч, 40 настай оператор залуу амиа алджээ.

Тус компанид осол гарсан талаарх дуудлага өнөөдөр өглөө бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдөр онц байдал зарласан байсан бөгөөд өглөөний 06:00 цагийн орчимд 100 тоннын даацтай самосвал осолджээ.

Баттай бус мэдээгээр амиа алдсан оператор нь “Эрдэнэс Тавантолгой”  компанийн туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан гэх мэдээлэл байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *