Казахстан улсын Шымкет хотод болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд 622,6 оноо авч ийн медалийн тавцанд зогсов. Энэ дасгалд Казакстаны тамирчин алт, БНСУ-ын тамирчин хүрэл медаль хүртсэн байна.
Манай улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өнөөдрийн байдлаар хоёр медаль хүртээд байна. Өчигдөр Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн билээ.