Н.Амаржин: Бидэнд огцом өөрчлөлт хэрэгтэй. Би Лодойгоо дэмжиж байгаа


АН-ын ҮБХ одоо хуралдахаар гишүүд нь цуглаж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Амаржин:

-Өнөөдөр хамгийн гол нь дүрмээ ярилцах байх. АН-ын даргын асуудал бол ганц нэг намын асуудал биш гэдгийг надаар хэлээлтгүй хүмүүс мэдэж байгаа байх.

-АН-ын даргыг ямар хүн байгаасай гэж хүсэж байна вэ?

-Ардчилсан зарчмыг хамгаалах, ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөөг дээдлэх, сүүлийн 4 сонгуульд ялагдчихав уу, Монгол төрийн 2 баганын 1 болох АН-ыг хүчтэй байлгах манлайлагч түүчээлэгч байгаасай гэж хүсэж байна.

Намын даргаа хэзээ сонгох нь зөв гэж та үзэж байгаа вэ?

-Наад асуудал чинь л өнөөдөржин яригдах байх л даа. Дүрмээ хуульд нийцүүлэхгүй бол дахиад 2, 3 даргатай болох явдал давтагдах вий л гэж айж байна. Дарга хэн болох нь дараагийн асуудал байх. Хоорондоо эвлэрэх орон зайгүйгээр хамаагүй түнжин хагарч болохгүй.

Хуучин дүрмээрээ яваад зөндөө олон сонгуульд ялагдлаа. Бидэнд огцом өөрчлөлт хэрэгтэй юм болов уу. Шинэчлэл хэрэгтэй байна. Өөрчлөлт шинэчлэлийн түүчээллээр 1 удаа олонх болсон, 1 удаа олон болсон. Тэнцвэртэй шударга өрсөлдөөсэй.

Даргад өрсөлдөж буй хүмүүс ҮБХ-ны гишүүдийг хайрцаглаж байгаа тухай мэдээлэл байна. Танд тийм юм анзаарагдав уу. Та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Би хувьдаа Лодойгоо дэмжиж байгаа. Адилхан залуу хүний хувьд.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *