Нийслэлийн цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-нд явагдаж дууссан. 2-р шатны хүсэлтийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал “EMongolia” системээр хүлээж авна. 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхдийг 2-р шатны бүртгэлд хамруулах юм байна.
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлсэн цэцэг эх, асран хамгаалагчдад хариуг нь бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлэх юм байна. “EMongolia” системд нэвтрэн орж, нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээнээс бас харах боломжтой.