Эрдэнэт үйлдвэр цацрагийн хяналтын шалгалтад 98 хувьтай үнэлэгдэв


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтыг өнгөрсөн хавар шинэчлэн батлагдсан хоёр төрлийн хяналтын хуудсаар зохион байгуулсан байна. Цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг шалгах 81 шалгууртай хуудас, Тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах 60 шалгууртай хуудас тус тус ашиглажээ. 
Энэ удаагийн шалгалтад үйлдвэрийн хамгийн том хэрэглэгч болох Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн ажилчид болон Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Багажит шинжилгээний хэсгийн хамт олон хамрагдсан байна. 

“Эрдэнэт үйлдвэр” шинэчилсэн хууль, тогтоомж болон хяналтын байгууллагын чиглэлийн дагуу бэлтгэлээ хангаж ажилласан хэмээн ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүйн товчооны цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан Тэргүүлэн инженер Ц.Оргил мэдээллээ.

Шалгалтын дүнгээр үйлдвэрийн цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа 98 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдэж, бичиг баримтыг шинэчлэх, сайжруулах зөвлөмж өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *