Эрхэм хүндэт Женкочид оо! Хойшоо суу


АН-ын ҮБХ-ны хуралд аймаг, дүүрэг, орон нутгийн 389 гишүүн оролцоно.

ҮБХ-ны гишүүн Б.Хурц:

Энэ хурлаар дүрмээ шинэчилнэ. Намын даргыг аль дүрмээр сонгох нь зөв бол?

-Хуучин, шинэ гэж яриад байгаа. Уг нь одоо хүчин төгөлдөр байгаа дүрэм гэж ярих ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа дүрмээр бид асуудлаа ярих гэж байгаа, тийм үү? Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шинэ дүрмийг шинэ дарга нь өөрөө батлаад, бариад явчихаасай гэж хүсэж байгаа, миний хувьд.

Одоо мөрдөгдөж буй дүрэм залуу гишүүдэд боломж олгохгүй байна гээд байгаа.

-Залуу гишүүдэд халтай юм байхгүй. Саяны 126-д орж ирсэн, хаана яваа нь мэдэгдэхгүй, кнопчин хүүхдүүдийг бид бэлдэж болохгүй ш дээ. 126 дотор чинь хөөрхий минь, ордонд төөрч яваа хүүхэд зөндөө байна ш дээ. Түүн шиг бид, манай нам тийм юм бэлдэж болохгүй. Одоо байгаа дүрэмдээ ҮБХ-нд 4 жил байсан хүн намын даргад нэр дэвших эрхтэй байгаа.

-ҮБХ одоо даргаа сонговол хуульд хэр нийцэх бол?

-Та нар санаж байгаа бол Гантөмөр, Баярцогт 2-ыг би яг намын даргад сонгогдох үеийн ҮБХ-ны хурал дээр сандал дээр сууж байгаад миний өгсөн ярилцлага байгаа. Тэнд би тодорхой хэлсэн. За Эрдэнэ ээ, Женко Баттулга аа! Та нар одоо залуучуудад зайгаа тавьж өг, болио гээд. Харамсалтай нь өнөөдөр Женко гэдэг хүн манай намыг зайнаас удирдана гэдэг юм уу, улс төрийн бусад том хүчинтэй нийлж удирддаг гэх юм уу, ийм байдалтай л байгаа ш дээ. Тэгээд хэн хожсон юм?

Өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа юм? Тэр ногоон автобус, төмөр зам, нүүрсний хэрэг. Энэ бүхний эсрэг эд юу хийж чадсан юм? Эсрэгээрээ энэ бүхнийг үргэлжлүүлэх гээд, ЗГ-аа авч үлдэх гээд манай Женкочид үүрээр орж ирээд, хөөгдөөд явж байгаа биз дээ. Ийм л юм болж байгаа ш дээ.

Өнөөдөр би бол тодорхой хэлж байгаа, намынхандаа. Эрхэм хүндэт Женкочид оо! Та нар хойшоо суу. Энэ залуучуудад боломжийг нь өг л гэж байгаа.

-Даргад хэн хэн нэр дэвших боломжтой гэж та харж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар нэр дэвших магадлалтай 3 хүн байгаа юм. Пүрэвдорж, Баярмаа, Цогтгэрэл. 3-уулаа туршлагатай, боловсрол сайтай, гологдох хүмүүс биш. Манай намд тууштай явсан. Урваагүй, болзол хангасан хүмүүс.

-Мөнхбаясгалан гишүүнийг та болзол хангахгүй гэж үзэж байна уу?

-Мөнхбаясгалан ҮБХ-ны гишүүнээр 4 жил ажиллаагүй хүн байхгүй юү. Гэнэт сонгуулийн өмнө гарч ирээд, говийнхонтой нийлээд, тэгээд л гишүүн болсон ш дээ. Азтай хүн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *