Увсын Наранбулагт өнөөдөр дахин газар хөдөллөө


Манай улсад өчигдөр оройноос эхлэн 2 аймагт газар 3 удаа хөдлөөд байна. Үүний 1 нь Говь-Алтайд, нөгөө 2 нь Увсад бүртгэгдлээ. Увсын Наранбулагт өнөө өглөө яг нэг голомтод газар 2 удаа дунд зэргийн хүчтэй хөдөлсөн нь анхаарал татаж байна.

Өнөөдөр /2025.08.28/ 11:00:03 цаг. Хамгийн сүүлд Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар 4.2 магнитудын хүчтэй чичирхийллээ. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тодорхойлсноор газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.55 92.76-т уг чичирхийлэл үүсжээ.

Газар хөдлөлтийн төв:

  • Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км
  • Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км
  • Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн зүгт 66 км

Өнөөдөр /2025.08.28/ 10:22:50 цаг. Эхний удаад Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлсөн юм. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тодорхойлсноор уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.53 92.77-т үүсжээ.

Чичирхийллийн төв:

  • Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км
  • Увс аймгийн Малчин сумын төвөөс баруун урд зүгт 42 км
  • Увс аймгийн Тариалан сумын төвөөс зүүн урд зүгт 68 км

Өчигдөр /2025.08.27/ 17:57:53 цаг. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун зүгт 38 км зайд газар 4.2 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *