“Хийморь” Азийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр эхэллээ. Тамирчид Ази харваа, Унгар харваа, Турк харваа, Бөмбөг намнаа, багийн гэсэн 5 төрөлд өрсөлдөж байна.
8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулах тус тэмцээнд Монгол, АНУ, Австрали, БНХАУ, Өвөр Монгол, ОХУ, Буриад, ӨМӨЗО, Халимаг, Саха (Якут), Франц, Унгар, Румын, БНСУ, Малайз, БНТУ, Япон, Зимбабве, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) зэрэг 18 улсын 60 гаруй тамирчин оролцож байна.
