АН 2025.08.28-ны өдөр төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-гоо хуралдуулсан. Уг хурал маргааш 09:00 цагт Төрийн ордонд үргэлжилж, үндсэн дүрмээ хэлэлцэж, батлах юм байна.
Өчигдрийн хурлаар АН-ын удирдлагыг сонгох асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн бол өнөөдөр 11:40-18:00 цагийн хооронд АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нэр дэвшигчдийг бүртгэж байна. Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрэм, ҮБХ-ны 2023 оны 23/9 тушаалаар баталсан намын дарыг сонгох журмын дагуу АН-ын даргыг сонгох сонгуулиа зохион байгуулахаар бэлтгэж байна.