Замын-Үүд боомтоор 4500 аж ахуйн нэгж, 500 орчим барилгын материал зөөдөг


Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажилладаг Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн үйл ажиллагаатай салбарын сайд танилцжээ.

Тус хилийн боомтоор жилд 4500 аж ахуйн нэгж, 500 орчим иргэн барилгын материал импортолдог бөгөөд түргэвчилсэн лаборатори нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлон хянах юм.

Барилгын материалын түргэвчилсэн лабораторийн тоног төхөөрөмжийг энэ онд суурилуулж дуусах бөгөөд 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулж, шинжилгээнүүдээ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *