“Милан Кортина-2026” өвлийн олимп, паралимпын наадмын медалийн загварыг танилцууллаа


Өвлийн XXV олимпын наадам Италийн Милан, Кортина хотуудад 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болно. Өвлийн олимпын наадамд 245 алт, 245 мөнгө, 245 хүрэл, өвлийн паралимпын наадамд 137 алт, 137 мөнгө, 137 хүрэл нийт 1146 медалийн эзэд тодрох юм.

Тэгвэл тус өвлийн олимп болон паралимпын наадмын медалийн загварыг танилцууллаа.

Медалийн загвар нь голдоо олимп, паралимпын бэлэг тэмдэг болон “Милан-Кортина 2026”-ийн логотой, диаметр нь 80 мм, зузаан нь 10 мм бөгөөд 1928 онд байгуулагдсан, Европын хэвлэл болон зоос үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Istituto Poligrafico e Zecca dello Stato” (IPZS) компани урлан бүтээжээ. Энэхүү компани нь Италийн Эдийн засаг, сангийн яамны бүрэн өмчийн байгууллага бөгөөд бүх медалийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгалд ээлтэй, хоргүй, дахин боловсруулах боломжтой хамгаалалтын бүрхүүлтэйгээр хийсэн байна.

”Милан-Кортина 2026” медалиуд нь зөвхөн шагнал биш, Италийн зүрхний цохилт, хөдөлгөөнт загварын үндсэн илэрхийлэл болон мөрөөдөл биеллээ олж буй тусгал хэмээн медалийг бүтээгчид онцолжээ.

Динамик, орчин үеийн шийдэлтэй энэхүү медалийн загварыг Италийн авангард урлагаас сэдэвлэж бүтээсэн бөгөөд Дэлхийн шилдэг тамирчдын урам зориг, хүсэл тэмүүлэл, түүнчлэн олимп, паралимпын үзэл санааг илэрхийлж буйг “Милан-Кортино 2026” багийн “Brand, Identity and Look of the Games”-ийн захирал Раффаэлла Панье мөн тайлбарлав.

”Хос утгатай медаль” — нэг тал нь тамирчны ялалт, нөгөө тал нь ялалтын ард байдаг баг хамт олныг илэрхийлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *