АН-ын даргад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, холбогдох бусад материалыг тус намын Дотоод сонгуулийн хороо 11:40-18:00 цагийн хооронд албан ёсоор хүлээн авч байна.
“Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих нэр дэвшигч байвал түүнийг дэмжиж ажиллана. Тийм дэмжигч байхгүй бол би нэрээ дэвшүүлж өрсөлдөнө” хэмээн мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл энэ удаад өрсөлдөхөө больжээ.
Тэрээр “Жирийн гишүүдээ сонсож, дүрмээ баталсны дараа намын даргаа сонгох ёстой гэсэн байр суурь маань хэвээрээ тул энэ удаагийн даргын сунгаанд өрсөлдөхгүй. Зохион байгуулагдах хурлуудад оролцохгүй. Санаа тавьсан, амжилт хүссэн хүн бүхэнд баярлалаа. Өрсөлдөж буй журмын нөхдөдөө амжилт хүсье! Сайн үйлс дэлгэрэх болтугай!” хэмээн мэдэгдээд байна.