“СП Фалконс” Азийн челленж лигт Филиппин, Камбож, Лаосын багуудтай тоглоно


Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Challenge League” тэмцээний хэсгийн шатны сугалаа өчигдөр боллоо. 2024-2025 оны Монголын Дээд лигийн аварга “СП Фалконс” клуб урьдчилсан шатанд өөрийн талбайдаа Тайваний “Тайчунг Футуро” багийг хүлээн авч тоглож үндсэн цагт 3:1 харьцаагаар хожиж, хэсгийн шатнаа өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл тэд хэсгийн шатны “D” хэсэгт Филиппиний дээд лигийн дэд байрт шалгарсан “Manila Digger Fc”, Камбож улсын дээд лигийн аварга “Preah Khan Reach Svay Rieng Fc” болон Лаос улсын дээд лигийн аварга “Ezra Fc” клубүүдтэй учраа таарч тоглохоор болов.

Эл хэсгийн тоглолтууд Камбожид 10-р сарын 26-аас 11-р сарын 1-ны өдрүүдэд болно. Улмаар хэсгээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатнаа тоглох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *