ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Япон Улсын иргэн, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Казухито Сакай болон Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ЕНБД Б.Мянганбаяр нартай уулзлаа.
МЧБХ-ноос “Лос Анжелес 2028” Олимпын наадам хүртэлх хугацаанд шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын бэлтгэл сургуулилтад дасгалжуулагч Казухито Сакай зөвлөх багшаар хамтран ажиллахаар болсон.
Казухито Сакай нь олимпын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, техник, сэтгэл зүй, бэлтгэлийн төлөвлөгөөнд зөвлөгөө өгч ажиллахаас гадна чөлөөт бөхийн сургалтын системийг сайжруулах зорилгоор шигшээ багийн болон аймаг орон нутгийн дасгалжуулагч нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулах гэрээтэй ажиллах юм.
МҮОХ-ны зүгээс ОУОХ-ны Эв санааны нэгдлийн төсөл хөтөлбөрийн шугамаар нэг жилийн 25,000 ам.долларын санхүүжилтийг 2 жилийн хугацаанд Зөвлөх багш Казухито Сакайд олгоно.

