Өнгөрсөн жилийн яг энэ өдөр “Парис 2024” Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Паралимпын наадамд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 29-ны өдрийг Монголын таеквондогийн өдөр болгосон. Энэ хүрээнд өнөөдөр таеквондогийн тамирчид Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн үзүүлбэр үзүүлнэ.
У.Сүрэнжавын авчирсан медаль манай улсын паралимпын наадмын 5 дахь медаль, үүн дотроо 3 дахь алтан медаль, медаль хүртсэн 4 дэх төрөл болсон билээ.
