Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдөр /2025.08.29/ 18:00 цагт бүртгэж дууслаа. Тус намын Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нэр дэвшигчид уг журмын дагуу бүртгүүлж, батламжид гарын үсэг зурав.
“Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр 5 хүн бүртгүүлсэн. Тэднээс УИХ-ын гишүүн Ө.Шижир дэнчингийн 200 сая төгрөгийг өгөхөөс татгалзаж, АН-ын даргад нэр дэвшихээргүй болжээ. Бусад нэр дэвшигчдэд 19:30 цагаас үнэмлэх олголоо. Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар нь танилцуулъя.

Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн
Мэргэжил: Эдийн засагч
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн
2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга
2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

- Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын дэд дарга
Мэргэжил: Эрхзүйч
Сонгуульт албан тушаал:
2009 он Ардчилсан намын гишүүн
2009-2012 он Ховд аймаг дахь АН-ын дарга
2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

- Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн
Мэргэжил: Олон улсын харилцаа, эрхзүйч, англи, орос хэлний багш
Сонгуульт албан тушаал:
2008 он Ардчилсан намын гишүүн
1998-2002 он МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга
2001-2005 он Ардчилсан намын гишүүн

- Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
Мэргэжил: Боловсролын ухааны доктор
Сонгуульт албан тушаал:
2007 он Ардчилсан намын гишүүн
2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид маргааш буюу 8 дугаар сарын 30-нд 20:00 цагаас NTV телевизээр мэтгэлцэнэ. 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Тус хорооны гишүүдийн саналаар Ардчилсан намын даргыг сонгох юм.