Өнөөдөр U16 насны шигшээ баг БНХАУ-ын багтай тоглоно


“FIBA U16” Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Монгол Улс анх удаа уг тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулж буй нь энэ.

Тэгвэл өнөөдөр U16 насны шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Хоёр багийн тоглолт орой 19:00 цагаас болох юм. Манай шигшээ баг энэ тоглолтын дараа БНСУ, Малайз улсын багуудтай мөн тоглоно.

Монгол улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдүүнд 16 тамирчин дуудагдаж, 06-дугаар сарын 01-ний өдрөөс бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Эдгээр тамирчдаас эцсийн байдлаар 12 тамирчин эх орноо төлөөлж Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөр болоод байна.

Дашрамд дурдахад, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б.Ганхөлөг, Б.Тамжид, Э.Дашням, Л.Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С.Эрхбаяр нар ажиллаж буй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *