Банк бус санхүүгийн нэгэн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л албан тушаалаа ашиглан, байгууллагынхаа эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө завшжээ. Тэр ингэж олсон мөнгөө криптовалют болгон хувиргасан байна.
Бусдын хөрөнгө завшсан, мөнгө угаасан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, прокурорт шилжүүлэв. Эл хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.2 /Хөрөнгө завших/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
ББСБ-аасаа 1.2 тэрбум төгрөг завшжээ
