Нэр бүхий үйлчилгээний газрын менежер М.А тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд биеэ үнэлэгч зуучилж өгдөг байжээ. Тэр үүнийхээ хариуд тухайн биеэ үнэлэгчийн олсон орлогын тодорхой хувийг авдаг байжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ
