“Вестерн” клубийн тамирчид түүх бүтээлээ


Монголын дээд лигийн аварга “Western FC Women” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээнд анх удаа өрсөлдөж, эхний хожлоо авлаа.

Тодруулбал тэд хэсгийн эхний тоглолтоо Гуамын Strykers FC багийн эсрэг хийж 5:2 харьцаагаар хожив. Ингэснээр Монгол улсын хөлбөмбөгийн клуб Азийн аваргуудын лигт анх удаа оролцож, анхны гоолуудаа оруулж, анхны хожлоо авсан түүхэн амжилтыг бүтээв.

Монгол тамирчдаас Ө.Бадамхатан эсрэг багийн хаалганд гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн бол бусад дөрвөн гоолыг “Вестерн” багийн легионер тоглогчид оруулсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *