9-р сарын хоёронд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хан-Уул дүүргийн 2, 20-р хороо болон Налайх дүүргийн 4-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Цахилгаан шугам сүлжээний засварын ажлыг хуваарийн дагуу хийж байгаатай холбоотойгоор зарим байршлуудад эрчим хүч хязгаарласаар байна. Тиймээс иргэд, эрчим хүч хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.
