Монголд Дуатлоны Азийн цомын тэмцээн болно


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дуатлоны 2025 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болох гэж байна.

Хүй долоон худагт болох тус тэмцээний эрэгтэй элит, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцох төдийгүй сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчид өрсөлдөх юм.

Элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох юм. Харин сонирхогч тамирчид энэ зай нь 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаад, сүүлчийн гүйлт 2 км байна.

Мөн тэмцээний өмнө энэ сарын 2-4-нд Улаанбаатар хотноо Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *