Монголбанкны хар жагсаалт өнөөдрөөс хүчингүй болж, онооны систем үйлчилж эхэллээ


УИХ өнгөрсөн хавар Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар болсон юм. Уг хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

9-р сарын 1-нээс эхлэн зээл авах гэж байгаа иргэний өмнө нь авсан зээлийн түүхийг харгалзан үзэхгүйгээр зээл олгох бололцоо бүрдэж байна. Тодруулбал хар жагсаалт байхгүй болж, харин зээлдэгч бүрд цоо шинэ онооны систем үйлчилж эхэлнэ. Өмнө нь Монголбанкны хар жагсаалт 6 жил хадгалагдаж, хар жагсаалтад багтсан иргэн 6 жил ахин зээл авах бололцоогүй болдог байв. Харин өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн өөрчлөлтөөр иргэн бүрд зээлдэгчийн зэрэглэл тогтоосон оноо үүснэ. Тухайн иргэн өмнө нь зээл авч байгаагүй бол дундаж онооноос эхлэн оноожино. Харин тогтмол зээл авдаг байсан иргэдийн хувьд зээлээ цагтаа төлж байсан эсэхээс нь хамаарч оноожуулна. Одоогийн байдлаар зээлийн оноог тогтоох 2 компани байгаа бөгөөд тэдний нэг болох “Бүрэн score” компани 1-999 оноо олгохоор болсноо тайлбарлалаа.

Хариуцлагатай зээлдэгч байсан эсэхийг тодруулах зээлдэгчийн оноо 9-р сарын 10-наас эхлэн зээл авах үндсэн шалгуур болно гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *