Нийт дуудлагын 64 хувийг обьектын гал түймэр эзэлж байна


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.25-08.31/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийт дуудлагын 64 хувь буюу 44 нь объектын гал түймэр, 28 хувь буюу 19 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/, 6 хувь буюу 4 нь үер, 2 хувь буюу 2 нь газар хөдлөлт байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *