Согтуу үйлчлүүлэгч “GS25”-ын ажилтантай барьцалдаж авсны дараа ихэр нь зодохоор очжээ


Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25” дэлгүүрийн худалдагчтай энэ оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэгэн согтуу үйлчлүүлэгч маргалдан, барилцаж авчээ. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид очиход 2 этгээд маргалдан хороондоо зууралдсан байсан аж.
Согтуу үйлчлүүлэгчийг цагдаа эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Үүний дараа уг этгээдийн ихэр нь тус дэлгүүрт очиж, ажилтны биед халдахыг завджээ. Түүнийг мөн цагдаа саатуулсан байна.

Эдгээр үйл явдлын дараа зарим иргэн цагдааг буруутган, шалгуулсан байна. ЦЕГ-ын дотоод хяналтынхан уг гомдлын дагуу тэрхүү цагдаа нарыг шалгажээ. Зөрчил гаргасан этгээдүүд нь цагдаагийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй тул хуульд заасан албадлагын арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл бүрдээгүй юм байна. Цагдаа үүргээ хэвийн гүйцэтгэжээ гэж уг шалгалтаар дүгнэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *