Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Улсын яллагч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ
