Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв


Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн компанийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулан, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Албаны ажлаа хийснийхээ хариуд тэд бусдаас хахууль авчээ.

ХНХЯ-ны албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар прокурор ял төлөвлөжээ. Тэдэнд хахууль өгсөн 3 иргэнд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1,3 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *