Эмэгтэй шигшээ баг Зүүн Азийн АШТ-д 5-р байрт оров


Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-31-ний өдрүүдэд Хонконгод болж өндөрлөлөө. Эл тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг тавдугаар байрт орлоо. Тодруулбал манай баг Тайваний багт 3:0, талбайн эзэн Хонконгийн багт 3:2 харьцаагаар тус тус хожигдсон.

Ингээд байрлал ахиулахын төлөөх тоглолтод Макаогийн багийг 3:0-ээр хожиж, ийн тавдугаар байрт орлоо. Энэ удаагийн тэмцээнд Тайвань, БНСУ, Макао, Хонконг, БНХАУ, Монгол Улсын 6 баг өрсөлдсөн юм.

Шигшээ багийг ОУХМ Б.Хэрлэн, Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар дасгалжуулсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *