Үс засуулбал өлзийтэй сайн


        Аргын тооллын 9 сарын 7, Адьяа гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой , шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух өдөр (18ц 22м). Сар бүтэн хиртэнэ, 09/07-ны 23:28-аас 09/08-ны 04:55 хооронд 5 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 09/08-ны 02:11-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *