Жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын София хотноо болж өндөрлөлөө.
Энэ жилийн ДАШТ-ий багийн төрөлд өрсөлдсөн монголын холимог баг тавдугаар байр эзэлж, тэмцээнээ дуусгалаа. Манай баг “B” хэсэгтээ Тайвань, Олон улсын жүдо бөхийн холбооны багийг тус тус ялсан. Харин хагас шигшээд Узбекстаны багт хожигдож, улмаар хүрэл медалийн төлөө Польшийн багт мөн ялагдаж ийн тавдугаар байр эзэллээ.
Багийн төрөлд Япон улс алтан медаль хүртэж, Узбекстаны баг мөнгөн, Польшийн баг хүрэл медаль хүртэв.
2025 оны ДАШТ-д 71 орны 551 бөх оролцсоноос манай улсаас 20 жүдоч Дэлхийн татамид өрсөлдсөн. Ингээд охидын 40 кг-ын жинд Б.Хулан, -57 кг жинд М.Цэндбазар алтан медаль хүртэж мөн энэ жинд Г.Энхжин хүрэл хүртсэн. Ийн монголын баг тамирчид 1 алт, 2 хүрэл медаль, багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн амжилтаар энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлүүллээ.


