Улаанбаатар хотын төвийн ачааллыг сааруулах, хол гэртэй сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ. Төрийн өмчит 5 компани Налайх, Багануур, Багахангай дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобусаар сурагчдыг зөөхөөр төлөвлөжээ.
Өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд 82 сургуулийн 66 автобусаар 66 чиглэлд 13.200 гаруй сурагчийг тээвэрлэсэн байна. Сургуулийн автобусуудыг 8 дугаар сарын 21-29-нд техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулжээ.