Энэ хичээлийн жилд 78,597 хүүхэд 1 дүгээр ангид элсэн орлоо. Үүний 50.2 хувь нь нийслэлд, 49.8 хувь нь орон нутагт байна. Улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллана.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3000 гаруй багш, цэцэрлэгүүдэд 1000 гаруй багш, ажилтны орон тоо дутжээ. Энэ сургууль, цэцэрлэгт орж буй хүүхдийн тоо өссөнтэй холбоотой юм.