Бие даалтын 7 хоног 10 сарын 20-ноос эхэлнэ


2025-2026 оны хичээлийн шинэ жил дөнгөж эхлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 827 мянга орчим сурагч 110 мянга гаруй багш ажилтан ажиллах тооцоолол гарчээ. Тэгвэл өчигдөр эхэлсэн хичээлийн шинэ жил 2 сар гаруйн хугацаанд үргэлжлээд өвлийн амралттай золгох гэнэ. Сурагчдын амралтын хуваарийг Боловсролын яамнаас баталсан. Өвлийн амралтын хувьд бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амрах бол дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарна. Харин ахлах ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэх бөгөөд амралтын эхний долоо хоногийг цахимаар хичээллүүлэх гэнэ.

Бие даалтын долоо хоногийн хувьд нийслэл болон орон нутгийн хичээлийн жилийн нэг болон хоёрдугаар улиралд нэг, нэг долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар зохицуулалт хийжээ. Эхний бие даалтын 7 хоног аравдугаар сарын 20-26-нд төлөвлөгдсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *