Прокурорын байгууллага 8 дугаар сарын 25-29 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.781 эрүүгийн хэрэгт хянажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1827 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. Үүний 1 нь иргэн М.Э, Д.И нарт холбогдох хэрэг юм. Тэд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж нэгэн иргэнээс нийт 23,8 сая төгрөг залилж авчээ. Эл хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Бусдыг төөрөгдүүлж 23,8 сая төгрөг залилжээ
